ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА УЛААН БҮСЭД АЖИЛЛАА

ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА УЛААН БҮСЭД АЖИЛЛАА

2021.04.26-ны өдрийн 13:30 - 15:30 цагт Эмнэлгийн захирал, СУА-ны дарга, СУА-ны арга зүйч нарын хамтарсан баг ковидын батлагдсан тохиолдлыг эмчилж буй U1, U2, U3 тасгуудын үйл ажиллагаатай биечлэн танилцаж, тулгамдсан асуудлуудыг газар дээр нь сонсож шуурхай шийдвэрлэх арга хэмжээг авч холбогдох албан тушаалтнуудад үүрэг чиглэл өгч ажиллаа. Мөн Эмнэлгийн захирал тус тасгуудад хэвтэн эмчлүүлж буй уушгины үрэвслээр хүндэрсэн хүнд болон хүндэвтэр эмчлүүлэгч нарт үзлэг хийж заавар, зөвөлгөө өглөө.

Тасгуудын  үйл ажиллагаа, ажилчдын ажлын орчин нөхцөл, ажил амралтын зохицуулалт, ажилчдын халдвар хамгааллын дэглэм, сувилахуйн тусламж үйлчилгээ болон эмчилгээ оношилгооны холбогдох асуудлыг хамтран шийдвэрлэж ажиллаа.

Мөн эмнэлгийн захирал U1, U2, U3 тасгуудад ээлжээр ажиллаж буй баг бүрэлдэхүүнд сэтгэл зүйн дэмжлэг үзүүлж нээлттэй харилцаж урам дэм өгч хамтран ажиллав.

                            ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА, ТУТ-ны ШУУРХАЙ ШТАБ