УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ХАМТ ОЛОНД “ОДЬ ТАН” ЭМИЙН ҮЙЛДВЭРИЙН ХАМТ ОЛНЫ ЗҮГЭЭС ХАНДИВ ТУСЛАЛЦАА ҮЗҮҮЛЛЭЭ

Коронавирусын (Covid-19) халдварын эрсдэл дунд тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг ханган ажиллаж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд “ОДЬ ТАН” эмийн үйлдвэрийн хамт олон дархлаа дэмжих бүтээгдэхүүнээс УГТЭ-ийн хамт олонд хандивлалаа.
Энэхүү үйл ажиллагааны хүрээнд “ОДЬ ТАН” эмийн үйлдвэрийн хамт олны зүгээс “МАНА-4”, “НОРОВ-7” уламжлалт тан эм тус бүрээс 35 ширхгийг хандивлан бодит дэмжлэг үзүүлсэнд Эмнэлгийн захиргаа, нийт хамт олны зүгээс талархал илэрхийлж, цаашдын ажил үйлсэд нь өндөр амжилт хүсэн ерөөе.