КОВИДЫН ТАСГУУДАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ БАГУУДАД БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

КОВИДЫН ТАСГУУДАД ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ БУЙ БАГУУДАД БАЯРЫН МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ

Улсын гуравдугаар төв эмнэлгийн захиргаанаас цар тахлын энэ хүнд цаг үед хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй, өндөр хариуцлагатайгаар ажиллаж буй ковидын эрчимт эмчилгээний тасаг болон тусгаарлан эмчлэх тасгуудын ( U1,2,3) эмч, ажилтнууддаа баяр наадмын мэндчилгээ дэвшүүлж гарын бэлэг гардуулж, ажиллах орчин нөхцлийг сайжруулах зорилгоор халуун хоол идэх боломжийг бүрдүүлж тасаг тус бүрт шарах шүүгээг хүлээлгэн өглөө.

Эмнэлгийн захиргаанаас ковидын тасагт ажиллаж буй эмч ажилчдынхаа ажлын орчин нөхцлийг сайжруулах олон арга хэмжээнүүдийг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

ЭМНЭЛГИЙН ЗАХИРГАА