ХАБЭА-Н АЖИЛТАН (Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйч)

Гүйцэтгэх үндсэн үүрэг:

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн хуулийн хэрэгжилтийн хүрээнд эмнэлгийн тусламж үйлчилгээний эмнэлзүйн болон эмнэлзүйн бус эрсдлээс сэргийлэх үйл ажиллагааг зохион байгуулах, Эмнэлгийн хэмжээнд ашиглагдаж байгаа техник, тоног төхөөрөмжийн ашиглалтын аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдүүлэх, галын аюулгүй байдлыг хангуулах, аливаа үйлдвэрлэлийн осол гэмтлийн хэмжээг бууруулахад чиглэсэн арга хэмжээг авч хэрэгжүүлэх, ажлын таатай, эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлнэ.

Тавигдах шаардлага:

  • Анагаах ухааны боловсрол олгох их дээд сургуулийг Нийгмийн эрүүл мэнд, эрүүл ахуйч мэргэжлээр төгссөн
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан бол давуу тал болн
  • Багаар болон бие даан ажиллах чадвартай;
  • Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт зохион байгуулах, эрсдлийн үнэлгээ хийх чадвартай
  • Хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагаа, ажлын байрны эрүүл ахуйн чиглэлээр байгууллагын дүрэм журам, бичиг баримт боловсруулах чадвартай
  • ХАБЭА-н тухай хууль, Эрүүл мэндийн байгууллагын тухай хуулийн мэдлэгтэй
  • Цахилгаан тоног төхөөрөмжийн аюулгүй байдлын талаар тодорхой мэдлэгтэй
  • Шаардлага тавих, зааварчилгааг цаг тухайд нь өгч хэвшүүлэх, мөрдүүлэх чадвартай
  • Өөрийгөө хөгжүүлэх, суралцах чадвар өндөртэй
  • Компютерийн хэрэглээний програмууд дээр ажиллах чадвартай
  • Бусдад шаардлага тавих, биелэлтийг хангуулах өндөр ёс суртахуунтай, зарчимч
  • Харилцааны өндөр ур чадвартай, эерэг хандлагатай
  • Англи хэлний дунд түвшний мэдлэгтэй

Бүрдүүлэх материал:

  • Төрийн албан хаагчийн анкет (2019.01.31 ны өдрийн 05 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн албан хаагчийн анкет Маягт №1-ийн дагуу бүрэн бөглөсөн байх)
  • Мэргэжлийн диплом, үнэмлэхний хуулбар
  • Товч намтар
  • Боловсролын гэрчилгээ, аттестат, дипломын хуулбар
  • Мэргэжлийн үнэмлэх, дипломын хуулбар
  • Магистр, докторын зэрэг хамгаалсан бол түүнийг гэрчлэх баримт материалууд
  • Иргэний үнэмлэх, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар
  • Ажилласан хугацаа болон ажил эрхлэлтийг гэрчлэх баримт /Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэр/-ийн хуулбар
  • Өмнөх болон одоогийн ажлын газрын тодорхойлолт, мэргэжлийн ур чадварын мэдээлэл, нотлох баримт
Та манай эмнэлгийг сонговол Таныг дараах боломжууд хүлээж байна:
  • Ажилтан бүрт хувь хүн болон мэргэжлийнхээ хувьд ахиж өсөн дэвших ижил тэгш боломж
  • Ажилтнуудад зориулсан нийгмийн хамгааллын хөтөлбөр
  • Ажлын таатай орчин
  • Баталгаатай цалин урамшуулал
  • Дэвшилтэт техник технологи
  • Найдвартай ажлын байр
  • Чадварлаг эвсэг хамт олон
  • Шинэ үеийн чадварлаг залуустай нэг баг болон хамтран ажиллах

Материал хүлээн авах хугацаа: 2021.09.10-ны; 17:00 цаг хүртэл

Холбоо барих:Улаанбаатар 18061, Баянгол дүүрэг, Ард -Аюуш-1, Улсын гуравдугаар Төв Эмнэлэг. Архив бичиг хэргийн эрхлэгч Х.Үржинбадам Утас: 77000304