УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЛЭГТ “ЗАЛУУЧУУДЫН ХӨГЖЛИЙГ ДЭМЖИХ САР”-ЫН АЯН ЭХЭЛЛЭЭ

Тус эмнэлэг Монгол Улсын Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль, Засгийн Газрын 2018 оны 4 дүгээр тогтоол, Эрүүл мэндийн сайдын 2021 оны А/331 дүгээр тушаал болон Эмнэлгийн захирлын 2021 оны А/185 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор тус эмнэлгийн “Залуучуудын хөгжлийн салбар зөвлөл”-ийг байгуулан ажиллаж байгаа билээ.

Энэ удаа Монгол улсад залуучуудын байгууллага үүсч хөгжсөний 100 жилийн түүхэн ойг тохиолдуулан тус эмнэлгийн захиргаа, Залуучуудын хөгжлийн салбар зөвлөлтэйгээ хамтран жил бүрийн 9 дүгээр сарыг “Залуучуудын хөгжлийг дэмжих сар” болгон зорилтот үйл ажиллагааг зохион байгуулж байхаар шийдвэрлэсэн бөгөөд энэ 9 дүгээр сард хамгийн анхны удаагийн “Залуучуудын хөгжлийг дэмжих сарын аян”-ыг “Бүгд залуусын төлөө, Залуус бүгдийн төлөө” уриан дор эхлүүллээ.

Уг аяны хүрээнд төрийн үйлчилгээний ажилтны ёс зүй, үүрэг хариуцлагаа бүрэн ухамсарласан, мэргэжилдээ чадварлаг, баг хамт олноор үр бүтээлтэй ажиллах чинхүү сэтгэл зүтгэлтэй эмч, эмнэлгийн мэргэжилтэн, ажилтны залгамж халааг төлөвшүүлэх, өөрийн эмнэлгийн болон салбарын хөгжилд залуучуудын идэвхитэй оролцоог нэмэгдүүлэх, ахмад, дунд, залуу үеийн уялдаа холбоог сайжруулах, залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль болон залуучуудын хөгжлийн салбар зөвлөлийн үйл ажиллагааг эмнэлгийн нийт ажиллагсдад таниулан сурталчилах, шинэ санал санаачлага, үр дүнтэй үйл ажиллагааг нь хөгжүүлэн дэмжих, залуу үеийнхний боловсрол, нийгмийн хамгааллыг тасралтгүй сайжруулахад чиглэсэн олон талт зорилтот үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.

Эрүүл мэндийн салбарынхан хэдийгээр Ковид-19 цар тахлын хүнд цаг үед өндөр ачаалалтай ажиллаж байгаа ч энэхүү сарын аян залуу эмч, сувилагч эмнэлгийн мэргэжилтэн, ажилтнуудын маань урам зоригийг сэргээсэн шинэлэг үйл ажиллагаа болж байгаа юм