ЭМНЭЛГИЙН ГАМШГААС ХАМГААЛАХ ШТАБЫН УДИРДЛАГЫН БҮРЭЛДЭХҮҮН... ӨРГӨТГӨСӨН ХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА.

Коронавируст халдвар (КОВИД-19) цар тахлын дэгдэлт улам бүр нэмэгдэж, Монгол улсын нийт хүн амын дунд халдвар өргөн хүрээтэйгээр өндөр тархалттай байгаа, мутацлагдсан дельта вирусийн халдвар нэмэгдэн, эмнэлгийн ачаалал ихсэж байгаатай холбогдуулан 09 сарын 10-нд Эмнэлгийн гамшгаас хамгаалах штабын удирдлагын бүрэлдэхүүн, Тохиолдлын удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн, Эмнэлгийн мэргэжлийн ангийн өргөтгөсөн №17 дахь хурал, Тохиолдлын удирдлагын тогтолцооны Шуурхай штабын №108 дахь хурлыг тус тус зохион байгууллаа.

Тус хуралд Эмнэлгийн захирлын 2021 оны “Гамшгаас хамгаалах штабын бүрэлдэхүүн, ажил үүргийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай” А/196 дүгээр тушаал, Эмнэлгийн захирлын 2021 оны “Эмнэлгийн гамшгаас хамгаалах мэргэжлийн анги, бүлэг байгуулах тухай” А/195 дугаар тушаал, Эмнэлгийн захирлын 2021 оны “Эмнэлгийн тусламж үйлчилгээг бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн үеийн төлөвлөгөөнд тодотгол хийх тухай” А/184 дүгээр тушаал, ЭМСайдын 2021 оны 05 дугаар албан даалгаврын биелэлт, Эмнэлгийн гамшгаас хамгаалах албаны даргын Тохиолдлын удирдлагын тогтолцооны Шуурхай штабын №100 дахь хурлаас өгсөн үүрэг даалгаврын биелэлтийг тус тус танилцууллаа.

Эмнэлгийн гамшгаас хамгаалах албаны дарга, Эмнэлгийн захирал Ц.Төмөр-Очир Коронавируст халдарын үеийн эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдал, халдварын сэргийлэлт, тандалт, хяналтыг сайжруулах, эмч, ажилчдын халдварт өртөлтийг эрс бууруулахын төлөө хариуцлагаа улам бүр дээшлүүлж, халдвар хамгааллын дэглэмээ чанд мөрдөн, урсгал хөдөлгөөнөө багасгах, хүн бүр, тасаг нэгж бүр жигд шаардлага тавин нэг ажилтнаа халдварт өртүүлэхгүйн төлөөх бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэн бие биедээ байнгын зөв шаардлага, хяналт тавьж ажиллахыг нийт эмнэлгийн гамшгаас хамгаалах штабын удирдлагын бүрэлдэхүүн, тохиолдлын удирдлагын тогтолцооны бүрэлдэхүүн, эмнэлгийн мэргэжлийн ангийн дарга нарт тус тус үүрэг даалгавар өгч ажиллалаа.