УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТАН АЛБАН ХААГЧИД “ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, УР ЧАДВАР, ХАРИУЦЛАГА ”-ЫН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА.

Эмнэлгийн захирлын 2021 оны Б/342 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах зорилгоор тус эмнэлгийн захиргааны ажилтан албан хаагч нар “ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ ЁС ЗҮЙ, УР ЧАДВАР, ХАРИУЦЛАГА ”-ийн гэрээг байгууллаа.

Уг гэрээний зорилго нь тус эмнэлгийн захиргааны ажилтнуудын ёс зүй, ур чадвар, хариуцлагыг өндөржүүлэх, төрийн үйлчилгээний ёс зүйн хэм хэмжээг баримтлан ажиллах мэргэжлийн ур чадвартай, хувь ажилтан хариуцсан ажил үүргээ өндөр гүйцэтгэлтэйгээр бүрэн ухамсарласан үр бүтээлтэй чинхүү сэтгэл зүтгэлтэй, шинэ санал санаачлагатай хамт олонг бий болгоход оршино.

Гэрээний хэрэгжилтийг жилд 2 удаа дүгнэж үнэлэх бөгөөд энэхүү үйл ажиллагааны үр дүнд өндөр ёс зүй, харилцаа хандлагатай, багаар ажиллах өндөр чадвартай, мэргэжлийн өндөр ур чадвартай, ажлын болон хувийн өндөр сахилга хариуцлагатай ажилтнуудыг төлөвшүүлэн, үр дүн бүтээмж өндөртэй баг бэлтгэгдэх зорилгыг мөн агуулж байгаа билээ.