ДЭЛХИЙН “ХАРАА ХАМГААЛАХ ӨДӨР”-ИЙГ “НҮДЭЭ ХАЙРЛАЯ” УРИАН ДОР АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Жил бүрийн 10-р сард “Хараа хамгаалах өдөр”-ийг дэлхийн олон улсуудад тэмдэглэн өнгөрүүлдэг. Өнөөдөр Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн эмч, эмнэлгийн мэргэжилтэнүүд “Нүдээ хайрлая” уриан дор нэгдэж нийт ард иргэд рүү чиглэсэн эрүүл мэндийн боловсрол олгох идэвхитэй үйл ажиллагааг зохион байгууллаа.

Уг үйл ажиллагааны хүрээнд нүдний мэс заслын тасгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд 150 гаруй эмнэлгийн ажилчдад хиймэл нулимсыг зөвлөмжийн хамт тарааж, амбулаториор үйлчлүүлж буй 80 гаруй иргэдэд 3 удаагийн давтамжтай “Нүдээ хайрлая” таниулах сургалтыг зохион байгуулж тус өдрийг тэмдэглэн өнгөрөөлөө.