УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН МЭС ЗАСЛЫН БАГ МОНГОЛ УЛСЫН ТӨРИЙН СОЁРХОЛТ ХҮРТЛЭЭ

Тус эмнэлгийн мэс заслын баг хамт олны мэс заслын салбарт дэвшилтэт техник, технологи, инновац нэвтрүүлж, эмчилгээний аргыг шинэчлэн, зүрх, судас, элэг, уушги, нойр булчирхай, цөс, улаан хоолой, ходоод, гэдэсний болон үе мөчний өвчний мэс заслын техник, технологийг боловсронгуй болгож, хагалгааны иж бүрдэл багаж зохион, эмнэлзүйн практикт нэвтрүүлсэн, анагаах ухааны хөгжил, иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд жинтэй хувь нэмэр оруулсан үйлсийг Төр засгаас өндрөөр үнэлж ийнхүү Төрийн соёрхол хүртээлээ.

Түүхэн баярын өдөр буурал түүхтэй УГТЭ-ийн хамт олноос 30 жилийн дараа 3 дахь удаагийн Төрийн соёрхолтнууд дахин төрөн гарсанд Эрүүл мэндийн салбар, эмнэлгийн нийт хамт олны өмнөөс Төр засаг ард түмэндээ гүн талархал илэрхийлье.