“ЭЛЭГНИЙ ҮРЭВСЛЭЭС СЭРГИЙЛЭХ ДЭЛХИЙН ӨДӨР”-Т ЗОРИУЛСАН НЭЭЛТТЭЙ ХААЛГАНЫ ӨДӨРЛӨГИЙН ТАЙЛАН

2015 оны 07 дугаар сар 28 – ны 11,00 цагт ШУГТЭ – ийн төв хаалга болон зөвлөх поликлиникт “Элэгний үрэвслээс сэргийлэх Дэлхийн өдөр” - 2015 он “Элэгний үрэвслээс урьдчилан сэргийлье” уриан дор ард иргэдэд зориулсан нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулав.

Өдөрлөгт ШУГТЭ-ийн захиргаа, Халдвараас сэргийлэлт Хяналтын баг, ХБЭСТ, ЭЗҮТМСС Баг, Мэдээлэл Технологийн Алба хамтран ажиллалаа. Нийт 420 хүн өдөрлөгийн үйл ажиллагаанд оролцов. ХБЭСТ-ийн эрхлэгч, АУ-ны доктор Д.Бадамсүрэн “Элэгний эмгэгээс сэргийлье” сэдэвт бичил лекц уншиж, 5 төрлийн тараах материал өгч, эмнэлгийн төв хаалга болон зөвлөх поликлиникийн үйлчлүүлэгчдийн нийтийн танхимд байрладаг телевизээр 2 төрлийн видео кино гаргаж ард иргэдэд эрүүл мэндийн боловсрол олгох үйл ажиллагаа хийв.