Мэдрэлийн мэс заслын эмч нар Солонгос Улсын эмч, профессоруудтай хамтран тархины судсан доторхи мэс заслыг Монголд анх удаа хийлээ.

Солонгос Улсын Данкүүк их сургуулийн профессор Ким Ён Жун, ШУГТЭ-ийн зөвлөх эмч Батчулуун, ММЗТ-ийн эмч З.Ганбаатар, АОЭТ-ийн эмч Н.Баатаржан нар Монгол улсад анх удаа тархины судсан доторхи мэс засал хийлээ. Энэ удаа тархины судасны цүлхэн битүүлэх, тархины судасны гажиг сүлжээг бөглөх, тархины хавдрын тэжээгч судсыг бөглөх хагалгааг амжилттай хийлээ. Эдгээр хагалгаа нь гүн мэдээгүйжүүлэлтийн дор гавал ясыг нээхгүйгээр хийгддэг давуу талтай. Цаашид манай эмч нар эдгээр хагалгааг өөрсдөө бие даан хийх бүрэн боломжтой юм.