ГАРАА ЗӨВ УГААХ” ДОЛОО ХОНОГИЙН АЯН

“Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх“ үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Гэдэсний халдвараас сэргийлэх"Дэлхийн долоо хоногийг тэмдэглэн өнгөрүүлэх, мөн эмнэлгийн аюулгүй байдлыг хангах ЭМС-ын 2013 оны 186,187 тоот тушаалын хэрэгжилтийг хүрээнд Эмнэлгийн захиргаа, ХСХ баг, Чанарын алба, Сувилахуйн алба хамтран 2015/07/27-ноос 2015/08/03-ныг хүртэл долоо хоногийн хугацаатай нийт 21 тасгийн эмч сувилагч үйлчлүүлэгчийн дунд гарыг зөв угааж хэвшүүлэх зорилгоор ”Гараа зөв угаах“ долоо хоногийн аян зохион байгуулсан. Аяны хүрээнд тасаг нэгжүүд “Гараа хэрхэн зөв угаах” талаар бүлгийн сургалтыг лекц хэлбэрээр явуулсан. Энэ сургалт лекцэд нийт 310 эмч сувилагч хамрагдсан байна. Сургалт явуулахын өмнө гар угаах шалгуураар шалгахад 83% хувьтай сургалт явуулсаны дараа шалгахад 95%-тай болсон байна. Тасаг бүр үйлчлүүлэгч нарт гар угаах ач холбогдолыг сурталчилж

  • Гарын ариун цэвэр
  • Гар угаах зөв дараалал
  • Гараа зөв угааж хэвшицгээе

зэрэг сэдвээр сургалт явуулж 8 тасаг нэгж гарын авлага зөвлөмж боловсруулан тараасан. Мөн тасагуудын угаалтуур болон мэдээллийн самбарууд дээр гар угаах санамж, гарны авлага зөвлөмжүүдийг ил тод байршуулсан байна.

Эмнэлгийн хэмжээнд зохион байгуулагдсан тус аянд нэгдсэн лаборатори, дүрс оношлогооны, мэдрэлийн харвалтын тасгууд бусдыгаа тэргүүлэн онц идэвх санаачлагатай оролцлоо.