УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ СУВИЛАХУЙН МЭРГЭЖЛИЙН ШИНЭ ТӨГСӨГЧДИЙН ДУНД БАЙГУУЛЛАГА СУРТАЛЧЛАХ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Энэхүү өдөрлөгийг эрүүл мэндийн салбарын сувилагч мэргэжилтний хүний нөөцийн өндөр эрэлт хэрэгцээтэй уялдуулан, байгууллагын хэмжээнд сувилагч мэргэжилтний залгамж халааг тасралтгүй бэлтгэх үйл ажиллагааны хүрээнд эмнэлэг болон төгсөлтийн өмнөх сургалтаар сувилагч мэргэжилтэн бэлтгэж буй их дээд сургуулиуд хоорондын хамтын ажиллагааны уялдаа холбоог хангаж, хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгоор зохион байгуулсан болно.

Уг өдөрлөгийн үйл ажиллагаанд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн сувилагч мэргэшлээр төгсөх 33, Глобал Удирдагч их сургуулийн 17, Олон улсын Улаанбаатар их сургуулийн 17, Эмзүйн шинжлэх ухааны сургуулийн 11, нийт 78 сувилахуйн оюутан, дээрх их дээд сургуулийн сувилахуйн мэргэжлийн багш нар болон тус эмнэлгийн сувилахуйн арга зүйч, ахлах сувилагч нар оролцлоо.

Сувилагч мэргэжилтнүүдийн зүгээс шинээр төгсөх гэж буй сувилахуйн оюутнуудад хандаж тус эмнэлгийн үйл ажиллагааны талаарх танилцуулга хийж, эмнэлэгт ажиллаж хөдөлмөрлөх нөхцөл, нийгмийн хамгааллын хөтөлбөрийн хэрэгжилт болон сувилагч мэргэжлийн бахархал, сэтгэлд хоногшсон сувилахуйн дурсамжийн талаар харилцан санал солилцож, үнэ цэнэтэй сургаал зөвлөгөө өгч, удахгүй болох төгсөлтийн шалгалтаа амжилттай дүүргэж, ирээдүйд хамтран ажиллах ерөөл дэвшүүллээ.