УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛГИЙН РЕЗИДЕНТ ЭМЧ НАРЫН ДУНД ГАР БӨМБӨГ, САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эмнэлгийн захирлын 2022 оны А/79 дүгээр тушаалын “Төгсөлтийн дараах эмнэлзүйн сургалтанд суралцагсдын нэрэмжит сар”-ын аяны хүрээнд тус эмнэлгийн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн суралцагч эмч нарын дунд “ГАР БӨМБӨГ, САГСАН БӨМБӨГ”- ийн аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээний сагсан бөмбөгийн эрэгтэй ангилалд Дотрын анагаах судлалын II баг тэргүүн байр, Яаралтай, Ерөнхий мэргэшил, Мэдрэл судлалын хамтарсан баг дэд байр, Сэргээн засал, Дүрс оношлогооны хамтарсан баг гутгаар байр, эрэгтэй шилдэг тоглогчоор Дотрын анагаах судлалын резидент эмч Ц.Ганзориг, Эмэгтэй сагсан бөмбөгийн тэмцээнд Сэргээн засал судлал тэргүүн байр, Мэдрэл судлал дэд байр, Яаралтай, Ерөнхий мэргэшил судлалын хамтарсан баг гутгаар байр, эмэгтэй шилдэг тоглогчоор Ерөнхий мэргэшил судлалын резидент эмч Ц.Хуншагай нар тус тус шалгарч, алт, мөнгө, хүрэл медаль, шилдэг тоглогчийн цом, мөнгөн шагналаар шагнагдлаа.

Харин гар бөмбөгийн эрэгтэй төрөлд Сэргээн засал, Дүрс оношлогооны хамтарсан баг тэргүүн байр, Яаралтай, Ерөнхий мэргэшил, Мэдрэл судлалын хамтарсан баг дэд байр, Дотрын анагаах судлалын I баг гутгаар байр, эмэгтэй төрөлд Сэргээн засал судлал тэргүүн байр, Дүрс оношлогоо судлал дэд байр, Нүд судлал, Чих хамар хоолой судлалын хамтарсан баг гутгаар байр тус тус эзэлж, шилдэг эмэгтэй тоглогчоор Сэргээн засал судлалын резедент эмч Т.Номиндарь, эрэгтэй шилдэг тоглогчоор Сэргээн засал судлалын резидент эмч Б.Гомбо нар шалгарч тус тус алт, мөнгө, хүрэл медаль, шилдэг тоглогчийн цом, мөнгөн шагнал гардаж авлаа. Сагсан бөмбөг, гар бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй багуудын нийлбэр дүнгээр нийт 2 төрөлд 27 медаль авсан Сэргээн засал судлалын баг шилдэг багийн шагнал гардаж өргөмжлөл, мөнгөн шагнал, цомоор шагнагдлаа.