“ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” сэдэвт үйл ажиллагаа болж өндөрлөлөө

“Зөв хооллолт, дасгал хөдөлгөөнийг дэмжих”, “Амьдралын буруу хэвшлээс үүдэлтэй өвчнөөс сэргийлэх хянах” үндэсний хөтөлбөр, стратегийн заалтуудын хүрээнд хөдөлгөөний хомсдлоос үүдэлтэй өвчин эмгэгийг эрт илрүүлэх, сэргийлэх зорилгоор эмнэлгийн ажилтнуудын эрүүл мэндийг дэмжих сарын хүрээнд СЗЭТ, ЭЗҮТМСС-ны Баг хамтран дараах “ЭРҮҮЛ ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН” сэдэвт үйл ажиллагааг 2015.08.03 – 2015.08.07-ны хооронд амжилттай хийж гүйцэтгэсэн. 2015/08/07-ны өдөр “Хөдөлгөөн эрүүл мэнд зөвлөх поликлинийн үйлчлүүлэгчдэд өдөрлөг зохион байгууллаа.

ШУГТЭ -ийн эмч, ажилтнуудад болон тус эмнэлгээр үйлчлүүлэгчдийн дунд тулгуур эрхтэний үйл ажиллагааг дэмжих хөдөлгөөн зааж, хийж хэвшүүлэх зорилгоор оролцогчдоос асуумж авч хүн тус бүрт хүзүү, нурууны үзлэг хийн, хувь хүнд тохирсон хөдөлгөөн зааж сургасан.

- Хүзүү, нурууны өвдөлттэй 120 эмнэлгийн ажилчид болон үйлчлүүлэгчдээс асуумж судалгаа авсан. Хүн тус бүрт хүзүү нурууны үзлэг, үнэлгээ хийн тохирох дасгалыг зааж гарын авлага тараасан. 16 тасгийн 95 эмнэлгийн ажилчид, амбулаторын 85 үйлчлүүлэгч хамрагдсан.

- Эмнэлгийн ажилчдаас нуруу өвдөлттэй 35 ажилчин, хүзүүний өвдөлттэй 25 ажилчин, нуруу, хүзүүний өвдөлттэй 35 ажилчин байсан.

Амбулаторын үйлчлүүлэгчээс нурууны өвдөлттэй 7 үйлчлүүлэгч, хүзүүний өвдөлттэй 6 үйлчлүүлэгч, нуруу хүзүүний өвдөлттэй 12 үйлчлүүлэгч байсан.