Мэдрэлийн мэс заслын тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ойг угтан Нурууны мэс заслын шинэ багаж хэрэгслээр хангалаа.

Тус эмнэлэг Улсын хэмжээнд тархи, мэдрэлийн мэс заслын тусламж үйлчилгээг 50 гаруй жил дагнан гүйцэтгэж ирсэн түүхтэй билээ.

Удахгүй хэдхэн сарын дараа Монгол улсад Мэдрэлийн мэс заслын алба, тасаг үүсгэн байгуулагдсаны 50 жилийн ой тохионо.

Энэхүү түүхэн ойг угтан эмнэлгийн захиргаа Мэдрэлийн мэс заслын тасагт нурууны мэс заслын хагалгааны багаж хэрэгслийн иж бүрдлийг хүлээлгэн өглөө.

Энэхүү багаж хэрэгсэл нь дэлхийн стандартын шаардлагыг бүрэн хангасан, дэлхийн эмнэлгийн тоног төхөөрөмж, хэрэгслийн үйлдвэрлэлээр брэнд болсон B Braun компанийн багаж хэрэгсэл юм.

Энэ нь 2015 онд шатчилан зохион байгуулж буй 2 дах удаагийн мэс заслын багаж хэрэгслийн хангалт юм байна.

Тус эмнэлэгт хүзүү, сээр, нуруу, нугасны мэс засал хийлгэх шаардлагатай үйлчлүүлэгчдийн тоо жилээс жилд буурахгүй байгаа тул эмнэлгийн захиргаа бодлогын түвшинд өөрийн эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээг сайжруулах шат дараалсан олон чиглэлийн ажлуудыг хийж гүйцэтгэж байна.

Үүний үр дүнд тус эмнэлгийн үзүүлж буй бүхий л мэс заслын тусламж үйлчилгээний чанарыг өнөөгийн түвшнээс улам сайжруулахад гол зорилго орших юм.

Ингээд Монгол улсын Эрүүл мэндийн салбарт Мэдрэлийн мэс заслын албыг үүсгэн байгуулалцаж өнөөг хүртэл зүрх сэтгэл, оюун ухаан, хүч хөдөлмөрөө зориулан ажиллаж байсан, одоо ажиллаж байгаа, эрдэмтэн багш, зөвлөх эмч, эмч мэргэжилтэн, ажилтан,ажиллагсаддаа ажлын өндөр амжилтыг хүсэн ерөөе.