ЛАБОРТОРИЙН НЭГДСЭН ТАСАГТ ИММУНОЛОГИЙН БҮРЭН АВТОМАТ VIDAS АНАЛИЗАТОР АППАРАТ СУУРИЛАГДЛАА

Тус эмнэлгийн лаборторийн нэгдсэн тасагт Францын Biomerieux компаний албан ёсны төлөөлөгч болох “Гялс Анагаах Ухааны Төв”-өөс Иммунологийн шинжилгээний бүрэн автомат ажиллагаатай хамгийн сүүлийн үеийн шинэ VIDAS анализатор аппаратыг үнэ төлбөргүй нийлүүлж суурилуулж өглөө.

Уг анализатор аппарат нь нийтдээ 101 нэр төрлийн иммунологийн шинжилгээг (хавдрын маркерууд, дааврууд, гепатитийн В,С болон олон төрлийн вирусийн маркерууд, харшлын аллергенууд, зүрхний шигдээс ба үжлийн маркерууд гэх мэт) нэг зэрэг 32 сорьцонд 20-60 минутанд багтаан шинжлэх хүчин чадалтай юм.

Энэхүү анализатор аппаратын тусламжтайгаар тус эмнэлгийн тусламж үйлчилгээний онцлогтой холбоотой, яаралтай тусламж, эрчимт эмчилгээний оношилгоо эмчилгээний өндөр ач холбогдолтой зүрхний шигдээсийн маркерууд, үжлийн маркер болох прокальцитонин болон хавдрын маркеруудыг богино хугацаанд, чанартай, өвчтөний дэргэд оношлох, мөн өдөр тутмын оношилгоо эмчилгээнд түгээмэл шаардагддаг гепатитийн В, С вирүс, бусад олон төрлийн вирүсийн маркер, 30 гаруй төрлийн харшлын аллерген, бамбай булчирхайн гормонууд болон зарим эмийн тунг богино хугацаанд чанарын өндөр түвшинд шинжлэх юм.

Дээрх анализатор аппаратын өмнөх загвар болох бага оврын mini Vidas анализатор нь Оношилгооны төвийн чадавхийг сайжруулах төслийн хүрээнд тус эмнэлэгт 2007 онд анх суурилагдсан бөгөөд энэ анализатор аппаратын тусламжтайгаар өнгөрсөн 8 жилийн хугацаанд тус эмнэлгээр үйлчлүүлсэн үйлчлүүлэгчдээс нийт 175000 хүнд 326880 удаагын лабораторийн оношилгоо шинжилгээний тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.