УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГТ БНСУ-ЫН ПРОФЕССОРЫН БАГИЙН ЭЭЛЖИТ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Эмнэлгийн мэргэжилтний ажлын байрны тасралтгүй сургалтын чиглэлээр ЭМХТ-өөс зохион байгуулж буй БНСУ-ын зочин профессорын ээлжит сургалт Улсын гуравдугаар төв эмнэлэгт 05 сарын 09, 10-ны өдрүүдэд төлөвлөгдсөний дагуу амжилттай зохион байгуулагдлаа.

Тус эмнэлэгт 2022 оны 05 сарын 09,10-ны өдөр БНСУ-ын Сунчонхян Их Сургуулийн Сөүл эмнэлгийн профессор Парк Бён Вон, клиник эмгэг судлаач Юүн Семи нар хүрэлцэн ирж ADVANCED HEART FAILURE, ACUTE HEART FAILURE зэрэг сэдвээр лекц уншин, тус эмнэлгийн зүрхний мэс засал, зүрхний эмгэг судлалын эмч мэргэжилтнгүүд оролцлоо.

Мөн нарийвчилсан оношилгоо шаардлагатай өвчтнүүдэд хамтарсан үзлэг хийж, эмчилгээ, оношилгооны талаар заавар зөвлөгөө өглөө.