“Эмнэлгийн хөгжилд бидний хувь нэмэр” сэдэвт ахмад настнуудын хэлэлцүүлэг зохион байгуулав

Олон улсын ахмадын өдрийг тохиолдуулан тус эмнэлэг дээр 9-р сарын 30-ны өдөр эмнэлгийн захиргаанаас санаачлан “Эмнэлгийн хөгжилд бидний хувь нэмэр” сэдэвт ахмад настнуудын хэлэлцүүлэг зохион байгуулав. Хэлэлцүүлэгт эмнэлгийн 200 гаруй ахмад настнууд оролцон эмнэлгийн хөгжил дэвшилд өөрсдийн үзүүлэх дэмжлэг тусламж, цаашид эмнэлгийн ажлыг сайжруулахад юуг анхаарах талаар санал бодлоо илэрхийллээ.

Хэлэлцүүлгээс зөвлөмж гаргаж, бүх тасаг нэгжид хүргүүлэхээр шийдвэрлэв.

Хэлэлцүүлгийн дараа ахмадуудад Хилийн цэргийн хамтлагийн урлагийн тоглолтыг үзүүлж сонирхуулснаас гадна эмнэлгийн захиргаанаас ахмад бүрт мөнгөн тэтгэмж олгов.