“СЭТГЭЛД НИЙЦСЭН НАЙРСАГ УГТАХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАГВАР БОЛОВСРУУЛАХ НЬ” сэдэвт аяны хүрээнд хийсэн ажлын тайлан.

ШУГТЭ-ийн Сэтгэлд нийцсэн найрсаг угтах үйлчилгээг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж иргэд үйлчлүүлэгчдийг хүссэн үйлчилгээгээ шуурхай авахад дэмжлэг үзүүлж чиглүүлэх үүрэг бүхий угтах үйлчилгээний загварыг гаргаж түүнийгээ хэвшүүлэх зорилгоор Сувилахуйн алба, Соёл үйлчилгээний албатай хамтран 2015 оны 10-р сарын 01-ны өдөр ”Сэтгэлд нийцсэн найрсаг угтах үйлчилгээний загвар боловсруулах нь“ сэдэвт аян зохион явууллаа. Тус аянд ЭЭОД С.Наранцэцэг, ЭШСЭОД О.Батгэрэл, ЕМЗТ, МСТ, ХБЭСТ, Зөвлөх поликлиникийн эрхлэгч, ЧХХМЗТ, БДШЭСТ, Чанарын алба, АХТ-ийн эрхлэгч дарга нар болон 21 тасгийн ахлах сувилагч, сувилагч тусгай мэргэжилтэн нар оролцсон. Үзүүлэх сургуульд Мэс заслын болон хагалгааны хэсэг, Дотрын хэсэг, Зөвлөх поликлиник, ЯТТ-ийн хэсэг, Лавлагааны хэсгийн угтах үдэх үйлчилгээний загварыг гаргаж БДШЭСТ, Зөвлөх поликлиник, ЯТТ, ЕМЗТ, ДОТРЫН-11, Яаралтай тусламжийн тасгийн сувилагч нар үзүүлэх тоглолт хийж, ЯТТ, МЭЭТ, ЧХХМЗ-ын угтах, үдэх үйлчилгээний чиглэлээр хийсэн видео бичлэгүүдийг үзсэн. Аяны үйл ажиллагааны үр дүнд:

  • Эмчлүүлэгчийг угтан авах цэгтэй болсон.
  • Эмчлүүлэгчийг угтан авч үдэж гаргах нэгдсэн загварыг гаргаж хэвшүүлэхээр болсон.
  • Иргэд үйлчлүүлэгчид эмнэлгийн тусламж үйлчилгээг чирэгдэлгүй шуурхай авахад дэмжлэг болох мэдээллээр бүрэн хангагдсан.