ЭМСЯ-наас зохион байгуулсан марафон гүйлтэд оролцов

Эрүүл мэнд, спортын яамнаас оюутан залуучуудын холбоотой хамтран хөдөлгөөний хомсдол, халдварт бус өвчлөлийг бууруулахад хувь хүний оролцоог нэмэгдүүлэх зорилгоор “Утаагүй нийслэл-2015” бүх нийтийн марафон гүйлтийг “Цэвэр агаар-Эрүүл амьдрал” уриан дор 2015 оны 10-р сарын 3-ны өдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгуулан явуулав. Уг үйл ажиллагаанд эмнэлгийн хамт олон идэвхтэй оролцлоо.

Марафон гүйлтэд тус эмнэлгийн 38 ажилтнууд оролцож 4км болон 10 км-ын зайд гүйснээс ЧХХМЗТ-ийн эмч Д.Оюунзул, НМЗТ-ийн сувилагч Б.Майцэцэг нар шагналт байранд орж “Дурсамж” хүртлээ.

Мөн эмнэлгийн Мэдрэлийн болон Зүрхний төвийн эмч, сувилагч нар эмнэлгийн анхан шатны үзлэгийг нийт 270 гаруй хүнд, харвалтын эрсдэлийн үнэлгээг 148 хүнд хийж, зүрх судасны өвчин, харвалтаас урьдчилсан сэргийлэх тухай гарын авлага, сурталчилгааны материал тарааж ард иргэдэд үйлчилсэн байна.