ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН ХАМТ ОЛОНД

Лувсанцэрэн овогтой Жавзандолгор 49 настай эмэгтэй. Зүрхний хавхлага солиулах хагалгаанд заавал орох шаардлагатай болж Өмнөговь аймгаас ирж 3-р эмнэлгийн зүрхний мэс заслын тасагт хэвтэж хагалгаанд орсон. Хагалгаанаас өмнө биеийн байдал маш хүнд зүрхний дутагдалтай, хаван ихтэй, шөнө нойргүй болж, хоолны шингэц муу, хэвтэж огт чадахгүй байнга суугаа байдалтай, үргэлж ханиадаг байсан учраас зайлшгүй хагалгаанд орох шаардлагатай байсан. 2015.04.05-наас эхлэн 3-р эмнэлгээр үйлчлүүлж эмчлүүлээд 4-р сарын 27-нд хавхлага солиулах хагалгаанд орсон. Одоо биеийн байдал эрүүл болсон. 3-р эмнэлгийн Зүрхний мэс заслын тасгийн эмч нар болон 3-р эмнэлгийн зөвлөх эмч АУ-ны доктор профессор Нобелийн шагналт эмч Баасанжав эмч, АУ-ны доктор профессор МУ-ын тэргүүлэх зэргийн мэс заслын эмч Тасгийн эрхлэгч Ц.Даваацэрэн, их эмч Бат-Ундрал, Золжаргал, Төвжаргал, Дэмид-Од, Нямсүрэн, зүрхний мэс заслын тасгийн сувилагч нар, хагалгааны сувилагч нар, сэхээний тасгийн эмч, сувилагч нарт чин сэтгэлийн талархал илэрхийлж эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч, ажлын өндөр амжилт хүсье.

Хэнээс: Эмчлүүлэгч Л.Жавзандолгор

Хаяг: Өмнөговь аймаг