Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн ерөнхий мэс заслын тасгийн дарга н.Лочин, эмч н.Хуягбаатар, эмч н.Болормаа болон бүх ээлжийн сувилагч, асрагч нарт мөн Сэхээний тасгийн хамт олонд маш их баярласан талархсанаа илэрхийлж байна. Би 10 энэ эмнэлэгт мэс засалд орж 10 хоног сэхээний тасагт, 10 хоног мэс заслын тасагт хэвтэн эмчлүүлэхэд үйлчилгээ, харилцаа хандлага сайтай, баг хамт олон болж ажиллах чадвар сайтай чадварлаг хамт олон гэдгээ харууллаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.\