ЕРӨНХИЙ МЭС ЗАСЛЫНХАМТ ОЛОНД (ЭМСЯ-ны Сайд Шийлэгдамба танаа)

Миний эцгийн садан болох эцэг, эх нв нас барсан, орох орон гэргүй, ажил төрөлгүй тэнэж явсан өнчин нэгэн хүүхэд Лочингийн Мягмарсүрэн 37 настай гундуухан эр хүн байдаг юм. Гэтэл тэр хүүхдийн бие нь муудаж, ходоод гэдэс нь битүү шархтай тураалдаа орсон хүнд байдалтай 3-р эмнэлэгт түргэн тусламжаар хүргэгдэн ирсэн. Яаралтай мэс засал хийх болж 3 сая төгрөг хэрэгтэй болсон тухай төрөл садан муутай, төлөх чадваргүй, зөвхөн эцгийн садан миний бие Отгонбаяр (72 настай) надад мэдэгдэж би яах ч аргагүй мухардсан юм. Ийм үед яаралтай арга хэмжээ авч мэс засал үнэгүй хийж аюулт өвчнөөс өнчин хүүг аварсан. Уг хагалгаа үнэгүй хийж өгсөн хагалгааны баг болох ачит эмч, өргөсөн тангарагтаа үнэнч, зөвхөн хүний төлөө гэсэн сэтгэлтэй Анагаах ухааны доктор Г. Баяраа, Анагаах ухааны доктор Ц. Лочин, Б.Батдэлгэр нарт гүн талархал илэрхийлж байна.

ЭМСЯ-ны сайн танаа: Таны удирдсан энэ байгууллагын эмч, ажилчид ажилдаа үнэнч, ард түмнээ гэсэн сэтгэлтэй, хүнийг ялгаж салгалгүй үйлчилж байгаад баярлаж байна. Та энэ гавъяатай эмч нарыг зохих шугамаараа дамжуулж энэ эмч нарын ажил, хөдөлмөрийг үнэлэн алдаршуулж өгөхийг хүсье.

Хэнээс: Эмчлүүлэгч Л.Мягмарсүрэнгийн гэр бүлээс

Хаяг: Улаанбаатар хот