Талархал

Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн зүрх судасны тасгийн н.Бат-Ундрал эмчтэй хамт олонд болон аппаратны эмч н.Төвжаргал, нойрсуулагч н.Дэмид-Өд, эмчлэгч эмч н.Наранбаатар болон сэхээн амьдруулах тасгийн сувилагч н.Оюунчимэг нарт маш их талархаж байна.Та бүхний ачаар миний хань эрүүл саруул боллоо. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.