Талархал

\"ШУГТЭ\"-н Мэдрэлийн тасгийн эмч н.Түвшинжаргал болон хамт олонд баярласан талархсанаа илэрхийлж байна. Миний аав 2010 онд харвалт өгсөн бөгөөд эмнэлгийн байгууллагаар олон жил явсан боловч тодорхой үр дүн гарахгүй байсан. Тус эмнэлэгт хэвтэн эмчлүүлснээс хойш аав маань бие нь сайжирч өмнө нь ойр тойрныхноо таньдаггүй байсан бол таньж эхэлсэн маш сайн үр дүн гарч эхэлсэн. Эдгээр эмч нарын хичээл зүтгэлийн хүчинд гарсан үр дүн гэж бодож байна. Тус эмнэлгийн нийт ажилтан албан хаагчдад ажлын өндөр амжилт хүсэж байна. Холбогдох харьяа байгууллагад нь уламжилж өгнө үү.