Талархал

Шастины нэрэмжит гуравдугаар төв эмнэлгийн бөөр дотоод шүүрлийн тасгийн алтан гартай Билэгзаяа резидент эмч Саруул болон тасгийн сувилагч нарт маш хүнд байсан ээжид минь хурдан шуурхай арга хэмжээ авч долоон хоногийн дотор эрүүл саруул болгож өгсөнд маш их баяртай байна. Та бүхний цаашдын ажилд нь амжилт, амьдралд нь хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Миний талархлыг уламжилж өгнө үү.