Талархал

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн нүдний мэс заслын эмч н.Энхзаяад болон баг хамт олонд нь талархал илэрхийлж байна. Миний бие нүдний болор суулгах хагалгаа хийлгэсэн бөгөөд маш амжилттай боллоо. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй чадварлаг эмч, сувилагч та бүхэндээ ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье. Холбогдох газарт нь уламжилж өгнө үү.