Нээлттэй өдөрлөг зохион байгуулав

Дэлхийн хүнсчдийн өдрийг тохиолдуулан 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Эмчилгээний хоол судлалын тасгаас санаачлан “ ЭРҮҮЛ ХҮНС-ЗӨВ ХООЛЛОЛТ-УРТ НАСЛАЛТ” сэдэвт нээлттэй өдөрлөг эмнэлэг дээр зохион байгууллаа.

Өдөрлөгөөр эрүүл зүй зохистой хооллолт, эмчилгээний хоол хийх аргачлал, хүнсний бүтээгдхүүний хадгалалт, боловсруулалт, хүүхдийн болон жирэмсэн эхийн хоолны орц, давсны хэрэглээний талаар эмнэлгийн ажилтнуудад зөвлөлгөө мэдээлэл өгч, гарын авлага тарааж үйлчлэв.

Мөн эмчилгээний хоолны үзэсгэлэн гаргаж, төрөл бүрийн хоолны амталгааг зохион явууллаа.