ЧИГЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Сургалт, судалгаа эмнэлгийн мэргэжилтнйи хөгжлийн албанаас 10 сарын 15, 16-ны өдрүүдэд 2015-2017 оны хичээлийн жилд тус эмнэлгийн үндсэн болон төрөлжсөн мэргэжлийн төгсөлтийн дараах сургалтанд элсэгчдэд зориулсан чиглүүлэх сургалтыг зохион байгууллаа.

Тус сургалтын нээлтийн үйл ажиллагаанд Эмнэлгийн дарга Ц.Төмөр-Очир болон эмнэлгийн бусад удирдлага, захиргааны албадын төлөөлөл, сургалтын хөтөлбөрийн координатор багш болон удирдагч эмч-багш нарын төлөөллүүд оролцож амжилт хүсэж мэндчиллээ.

Хоёр өдрийн чиглүүлэх сургалтын удирдамж, хөтөлбөрийн дагуу эхний өдрийн үдээс өмнө суралцагсдад тус эмнэлэг дээр явагдаж буй төгсөлтийн дараах сургалтын талаар болон эмнэлгийн тухай, эмч эмнэлгийн мэргэжилтний ёс зүй харилцааны ур чадварын талаар танилцуулга хийгдсэн байна. Үүний дараа эмнэлгийн тусламж үйлчилгээнд дэх резидент эмчийн оролцоо, эмнэлгийн дотоод халдвар, өвчний түүх хөтлөлтөнд резидент эмчийн анхаарах зүйл болон эмнэлгийн цахим бүртгэл, амбулаторийн үйлчилгээний талаар, мөн сувилагч мэргэжилтний үүрэг ба резидент эмчийн хамтын ажиллагаа, эмнэлгийн соёл үйлчилгээний харилцаанд резидент эмчийн оролцоо сэдвүүдээр холбогдох тасаг, нэгж албадууд мэдээлэл хийж сургалт явуулсан байна.

Сургалтын хоёрдахь өдөр нийт суралцагсдыг жижиг группт хуваарилан эмнэлгийн бүтэц үйл ажиллагааны нэгжүүдтэй танилцах аялал хийж, сургалтын төгсгөлд сургалт эрхлэгч байгууллага, сургалтын удирдагч эмч-багш болон суралцагчын хооронд гурвалсан гэрээ байгууллаа.

Энэ хичээлийн жилд тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтанд үндсэн мэргэжлийн 7 чиглэлээр 49 эмч, төрөлжсөн мэргэжлийн 7 чиглэлээр 8 эмч, 23 сувилагч, мэргэжил дээшлүүлэх сургалтанд 3 чиглэлээр 23 эмч мэргэжилтэн, нийт 103 эмч эмнэлгийн мэргэжилтэн хамрагдаж байна. Одоогоор тус эмнэлгийн үндсэн мэргэшлийн 2-р дамжаанд 73 эмч суралцаж байгаа бол энэ жил шинэээр элсэж байгаа 103 суралцагчтай нийлээд 176 эмч эмнэлгийн мэргэжилтэн тус эмнэлгийн төгсөлтийн дараах сургалтанд хамрагдаж байна.