УЛСЫН ГУРАВДУГААР ТӨВ ЭМНЭЛЭГ УДИРДАХ АЖИЛТНЫ МАНЛАЙЛЛЫН СУРГАЛТЫГ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2023 оны 02 сарын 28-ны өдөр тус эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийн хэрэгжилтийг ханган ажиллах зорилгын хүрээнд “МАНЛАЙЛЛЫН СЕМИНАР” сэдэв дор эмнэлгийн нийт удирдах түвшний менежерүүдэд манлайлалын цуврал сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Энэхүү сургалт нь эмнэлгийн нийт нэгжийн менежерүүдийн хамт олноо удирдах арга барил, ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн даатгалын гүйцэтгэлийн санхүүжилтийг бүрэн хангахад хувь эмч эмнэлгийн мэргэжилтнээс шалтгаалсан алдагдлыг бууруулах, нэхэмжлэлийн хяналтын шалгуурын дагуу өвчний түүхийн бүрдүүлэлтийг хангах замаар төсвийн үр дүн гүйцэтгэлийг сайжруулж, байгууллагын хөгжлийг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулагдсан болно.

Тус сургалтад Мандал Даатгал ХК-ны Хөрөнгө оруулалт хариуцсан гүйцэтгэх захирал Г.Ганзориг зочноор уригдаж удирдах ажилтнуудад “Мөнгөний менежмент” сэдвээр сонирхолтой бөгөөд үр өгөөжтэй яриа хэлэлцүүлэг хийж, сургалтад удирдах түвшний менежер буюу нийт 39 тасаг нэгжийн эрхлэгчид хамрагдлаа.