Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтын зар

Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн 1/ Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллагын, 2/ Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлийн сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Төлөөлөн удирдах зөвлөлийн олон нийтийн төлөөлөлд нэр дэвшүүлэх 1/ Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, 2/ Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.26 дахь хэсэгт заасан шаардлагыг, тэдгээрээс нэр дэвшүүлж буй иргэн нь Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасан шалгуурыг тус тус хангасан байна. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага болон Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл нь өөрсдийн эрх барих байгууллагын баталгаажуулсан нэг хүнийг сонгон шалгаруулалтад нэр дэвшүүлэх бөгөөд бусад төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлд төлөөлөл нь томилогдоогүй Төрийн бус байгууллага байна.

Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуульд заасан шаардлагыг хангасан 1/ Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, 2/ Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлөөс нэр дэвшигч нь дараах баримт бичгийг бүрдүүлнэ. Үүнд:

  1. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлөөс тухайн иргэнийг Улсын гуравдугаар төв эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнд ажиллах олон нийтийн төлөөллийн сонгон шалгаруулалтад оролцуулахаар нэр дэвшүүлж байгаа тухай тодорхойлолт (тодорхойлолтод тухайн Төрийн бус байгууллагын үйл ажиллагааны зорилго, чиглэл, тухайн эмнэлэгтэй ашиг сонирхлын зөрчилгүй талаар тусгах, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарыг хавсаргах);
  2. Нэр дэвшиж буй иргэний төрийн албан хаагчийн маягт;
  3. Нэр дэвшиж буй иргэний боловсролын диплом, гэрчилгээний цахим лавлагаа эсхүл цаасан хуулбар, мэргэшлийн зэргийн үнэмлэх эсхүл мэргэшүүлэх сургалтад хамрагдсан диплом, гэрчилгээ, үнэмлэхний хуулбар, нийгмийн даатгалын цахим лавлагаа;
  4. Нэр дэвшүүлж буй байгууллагын сүүлийн 6 сард нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх нийгмийн даатгалын байгууллагын эсхүл холбогдох татвар төлсөн талаарх татварын байгууллагын эсхүл үйл ажиллагааны тайланг өгсөн талаарх улсын бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын лавлагаа (аль нэг лавлагааг бүрдүүлнэ), 2022 оны үйл ажиллагааны товч тайлан;
  5. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөл нь санхүүгийн зөрчилгүй болохыг нотолсон аудитын байгууллагын тодорхойлолт;
  6. Эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Төрийн бус байгууллага, Эрүүл мэндийн мэргэжлийн нийгэмлэг, холбоо, мэргэжлийн салбар зөвлөлөөс нэр дэвшүүлж буй иргэн нь улс төрийн намын удирдах, орон тооны болон сонгуульт ажил эрхэлдэггүйг баталгаажуулж бичсэн баталгаа (нэр дэвшигчийн өөрөө бичиж баталгаажуулсан өргөдөл байна);
  7. Нэр дэвшиж буй иргэн нь хуулийн этгээдийн үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч эсэх талаарх лавлагаа;
  8. Нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн этгээдийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь баримт бичгээ 2023 оны 05 дугаар сарын сарын 11,12-ны өдрүүдэд ажлын цаг (17 цаг 30 минутаас өмнө)-т багтаан Сонгон шалгаруулах хороо (Эрүүл мэндийн яам)-нд битүүмжлэн ирүүлнэ. Урьдчилсан сонгон шалгаруулалтын товыг сонгон шалгаруулалтад оролцох шаардлага хангасан иргэнд мэдэгдэнэ. Тодруулга мэдээллийг Эрүүл мэндийн яамны 261845, 263783 дугаарын утсаар холбогдож авна уу.

Зарын холбоос: Эрүүл мэндийн яам