ЦУСНЫ ДАРАЛТ ИХДЭЛТ – ЧИМЭЭГҮЙ ТАХАЛ ӨДӨРЛӨГ

Жил бүрийн 04 сарын 07-нд болдог Дэлхийн эрүүл мэндийн өдрийг тохиолдуулан 2013 оны 04 сарыг “Эрүүл мэндийг дэмжих сар” болгон зохион байгуулахаар Засгийн газраас шийдвэрлэсний дагуу Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2013 оны Дэлхийн эрүүл мэндийн өдрийг “Цусны даралт ихдэлт – Чимээгүй тахал” сэдвээр тэмдэглэхээр шийдвэрлэж 2013 оны 04 сарын 08-нд П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Зүрх судасны төв, эмнэлгийн захиргаатай хамтран дээрх сэдвийн хүрээнд эмнэлгээр үйлчлүүлэгч иргэдийн дунд сурталчилах аяныг зохион байгууллаа.
Энэхүү аяны хүрээнд Зүрх судасны эмч, сувилагч нар иргэдийн артерийн даралтыг үзэж, зөвөлгөө өгсөний зэрэгцээ цугласан иргэдэд тус өвчлөлийн талаар мэдээлэл өгөх лекцийг зохион байгуулсан юм. Тус аяны хүрээнд иргэдэд чиглэсэн 3 гол мэдээллийг түгээхээр ажилласан билээ. Үүнд:

  1. Цусны даралт ихэсдэг тохиолдолд өдөр бүр даралтаа үзэж тэмдэглэл хөтлөж байх нь эмийн тунг тохируулахад хамгийн үнэтэй мэдээлэл болдог.
  2. Таргалалт, давсны хэрэглээ, хөдөлгөөний хомсдол гэх мэт олон эрсдэл хүчин зүйлсийг арилгах нь цусны даралтыг бууруулахад гол хүчин зүйл болдог.
  3. Эмийг эмчийн зааврын дагуу өдөр бүр тогтвортой ууж байх шаардлагатай зэрэг юм.

Хүн бүхэн өдөр тутмын амьдарлын эрүүл хэв маягийг эзэмшиж хэрэгжүүлсэнээр цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлж, даралтаа хянах боломжтой юм.