Мэдрэлийн их эмч /харвалтын чиглэлээр мэргэшсэн/

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Тус эмнэлгийн Зөвлөх поликлиникийн Харвалтын хяналтын кабинет болон Харвалт, Мэдрэл судлалын тасагт төрөлжсөн мэргэжлийн лавлагаа шатлалын эмнэлгийн тусламж үйлчилгээг батлагдсан эмчилгээ оношлогооны  стандарт удирдамжийн дагуу үзүүлж ажиллана.

Харвалт, Мэдрэлийн их эмчийн албан тушаалын тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Хүний их эмч мэргэжлээр бакалавр болон түүнээс дээш зэрэгтэй
  • Мэдрэл судлалын эмчийн төрөлжсөн мэргэжил эзэмшсэн /доплерографи, дуплекс, ЭГГ, ЭНГ, ЭМГ оношилгоо хийх чадвартай/
  • Эмчлэх үйл ажиллагааны эрхлэх зөвшөөрөл хүчинтэй байх
  • Мэргэжлээрээ 2-оос доошгүй жил ажилласан
  • Эрдэм шинжилгээ судалгааны ажил хийх чадвар дадлага туршлагатай
  • Англи хэлний мэдлэгтэй

Нэмэлт мэдээлэл

 Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет 2022 оны Маягт
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн эх хувийн хуулбар
  • Иргэний үнэмлэхийн хуулбар;
  • “4х6” хэмжээтэй 1 хувь цээж зураг;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт