ДОТООД АУДИТОРЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАР

Гүйцэтгэх үндсэн үүрэг

Дотоод аудитор нь дотоод хяналтын үйл явцын үр нөлөөтэй ба үр ашигтай байдлыг үнэлэн, байнгын сайжруулалтыг санал болгох замаар удирдлагад туслалцаа үзүүлэх үүрэгтэйгээр  Дотоод аудиторын зөвлөх үйлчилгээний гэрээгээр ажиллана. 

Дотоод аудитаар байгууллагын засаглал, үйл ажиллагаа болон мэдээллийн системийн эрсдэлийг бууруулах хяналтуудын үр нөлөөтэй байдлыг доорх зүйлсийн хүрээнд үнэлнэ.

  1. Санхүүгийн болон үйл ажиллагааны мэдээллийн үнэн зөв байдал;
  2. Үйл ажиллагаа, хөтөлбөрийн үр ашигтай ба үр нөлөөтэй байдал;
  3. Хөрөнгийн хамгаалалт;
  4. Хууль тогтоомж, дүрэм журмын даган мөрдөлт;

НББ-ийн үйл ажиллагааны дотоод хяналтыг үнэлэх

Ажлын байранд тавигдах шаардлага

  • Санхүү менежмент, Нягтлан бодох бүртгэл, Эдийн засаг, Бизнесийн удирдлагын мэргэжлээр их дээд сургууль төгссөн.
  • МНБ, ТМЗ, Аудитор, Мэргэшсэн дотоод аудиторын цолтой бол давуу тал болно
  • Төрийн албанд дотоод аудитороор ажиллаж байсан ажлын туршлагатай
  • Англи хэлний дундаас дээш түвшний мэдлэгтэй.
  • Microsoft office программ дээр ахисан түвшинд ажиллах чадвартай.
  • Логик сэтгэлгээтэй, асуудлын учир шалтгааныг олох чадвартай, бүтээлч сэтгэлгээтэй.
  • Шударга, мэргэжлийн ёс зүйтэй.
  • Байгууллагын үйл ажиллагаанд олон талын анализ хийх, тайлагнах ур чадвартай.

Бүрдүүлэх материалын жагсаалт

  • Шалгаруулалтад орохыг хүссэн өргөдөл,
  • Төрийн албан хаагчийн анкет Маягт 2022 он
  • Боловсролын түвшинг тодорхойлсон баримт бичиг /диплом/-ийн хуулбар;
  • Мэргэшүүлэх сургалтад хамрагдсан бол гэрчлэх баримт бичгийн хуулбар
  • Иргэний үнэмлэхний хуулбар;
  • Нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар
  • Ажиллаж байсан байгууллагын тодорхойлолт

 

Материал хүлээн авах хугацаа: 2023.12.01-ний 17:00 цаг хүртэл Улсын гуравдугаар төв эмнэлгийн Захиргаа хүний нөөцийн албаны 201 тоот өрөөнд хүлээн авна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 88046600, 99227292 ДУГААРЫН УТАСНААС ЛАВЛАНА УУ.