ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХ ИРГЭН, ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙГ НЭЭЛТТЭЙ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАР

Зорилго: Монгол улсын Засгийн газрын 2021 оны 109 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах хүрээнд Улсын гуравдугаар төв эмнэлгийн үйл ажиллагааны “Мэдээллийн ил тод нээлттэй байдалд олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх” иргэн, иргэдийн бүлэг, судалгаа шинжилгээний болон төрийн бус байгууллагыг сонгон шалгаруулна.  

Сонгон шалгаруулалтад оролцогчид тавигдах шаардлага:

  • Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаагүй буюу гэрээний дагуу ажил, үйлчилгээ эрхэлж байгаагүй;
  • Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтантай сүүлийн 2 жилийн хугацаанд хөдөлмөрийн гэрээ болон гүйцэтгэлийн төлөвлөгөө байгуулж ажиллаагүй байх;
  •  Хяналт хэрэгжүүлэх байгууллага, албан тушаалтнаас сүүлийн 2 жилийн хугацаанд бэлэг, хандив, санхүүгийн дэмжлэг, туслалцаа аваагүй, мөн төлөөлөл хэрэгжүүлээгүй байх;
  • Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэгч этгээдийн гэр бүл, найз нөхөд, нэгдмэл сонирхолтой этгээд нь хяналт хэрэгжүүлэх байгууллагад ажилладаггүй байх;
  • Хяналт хэрэгжүүлэх байгууллагын эрх бүхий албан тушаалтантай хамаарал бүхий этгээд биш байх.

Хэрэгжүүлэх үйл ажиллагаа: Байгууллагын цахим хуудсанд мониторинг, дүн шинжилгээ хийж, нээлттэй мэдээ, мэдээлэлтэй танилцах, судалгаа хийх, байгууллагын үзүүлж буй үйлчилгээний явцад ажиглалт хийх, өгөгдлийн системийг ашиглах, харьцуулах, судлах, тайлан, мэдээлэл, санал боловсруулах

“Олон нийтийн хяналт”-аар ажиллах сонирхолтой дээр дурдсан шаардлагыг хангасан иргэн, хуулийн этгээд холбогдох хүсэлт, мэдээллээ гишүүдийн төрийн албан хаагчийн анкетын хамт 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын цагт багтаан Улсын гуравдугаар төв эмнэлгийн  Захиргаа, хүний нөөцийн алба/өргөтгөлийн 2 дахварт/-ны 201 тоот өрөөнд ирүүлнэ үү.

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЛИЙГ 88046600, 99227292 ДУГААРЫН УТАСНААС ЛАВЛАНА УУ.