Талархал

Миний ах болох Д.Мягмарсүрэн нь ШУГТЭ-н нүдний мэс заслын тасагт хагалгаанд орсон бөгөөд маш хүнд байсан ахын маань хагалгаа амжилттай болсон. Тус эмнэлгийн эмч Э.Энхзаяа эмчид баярласан талархсанаа илэрхийлж байна. Тухайн үед үл ойлголцох асуудал үүссэнээс болж миний бие асуудалд хөнгөн хуумгай хандаж 11-11 төвд гомдол гаргасан бөгөөд тус эмчдээ маш их төвөг удсан. Эмчээсээ уучлалт гуйхын зэрэгцээ ахын маань эрүүл мэндэд маш сайн эмчилгээ үйлчилгээ хийж өгсөнд нь маш их талархаж буйгаа 11-11 төвөөр дамжуулан хэлж байна. Цаашдын ажил амьдралд нь өндрөөс өндөр амжилт хүсэн ерөөе.

  Гүнжидмаа 9908..........