Талархал

Манай ээж Р.Бүдээхүү 93 настай бөгөөд Улсын Гуравдугаар төв эмнэлгийн зүрхний шигдээсийн тасагт яаралтай хэвтэж мэс ажилбарт орж эмчлүүлсэн юм. Зүрхний шигдээсийн тасгийн их эмч Л.Бямбасүрэн, тасгийн эрхлэгч Ц.Батзаяа болон тасгийн бүх ажилтан сувилагч, туслах сувилагч, үйлчлэгч нартаа маш их талархалж байгаагаа илэрхийлж байна. Алтан гартай эмч, эмнэлгийн ажилчдын ачаар миний ээж эрүүл саруул болж чадлаа. Ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг, өргөсөн тангарагтаа үнэнч, ард иргэдээ гэсэн халуун сэтгэлтэй та бүхэнд ажил үйлсэд нь амжилт, амьдралд нь аз жаргал сайн сайхныг хүсье.

  

Баярмаа  9944.......