Талархал

Улсын Гуравдугаар Төв Эмнэлгийн бөөр, дотоод шүүрлийн Номин-эрдэнэ эмчид талархал илэрхийлж байна. Өчигдөр би тус эмчид үзүүлсэн юм. Нуруу бөөр өвдөөд байна гэхэд таны өвчний шинж тэмдэг нь ингэж ингэж илэрч байна, таны ходоод өвдсөн байж магадгүй байна та ийм шинжилгээ хийлгээд ирээ гэхээр нь нуруу бөөр өвдөж байхад юун ходоод гэж бодоод итгээгүй ч бичсэний дагуу шинжилгээг өгтөл яг хэлсний дагуу эмчийн тавьсан онош батлагдаад гараад ирсэн. Залуу эмч нар маш чадварлаг болж гарч ирж байгаад баяртай байна. Илүү улам сайн ажиллаж, ард иргэдээ өвчнөөс хамгаалж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөж байна.

БАТТУЛГА 9098…