Сувилагчийн нэг өдөр

Олон улсын сувилагчидын өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 82 тоот тушаалыг хэрэгжүүлэх зорилгоор “Сувилахуйн тусламж, үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн Сувилгааны албанаас “ Сувилагчийн нэг өдөр” аяны хүрээнд нээлттэй хаалганы өдөрлөгийг 2013 оны 05 сарын 10-ны өдөр амжилттай зохион байгууллаа. Уг аяны хүрээнд дараах хүмүүст сувилахуйн тусламж үйлчилгээг үзүүллээ. Үүнд:

  • 13-р сургуулийн 3-р ангийн сурагчид
  • Хараагүй хүмүүсийн хөдөлмөр сургалтын үйлдвэрийн хөгжлийн бэрхшээлтэй иргэд
  • “Саппора худалдаа үйлчилгээний төв”-ийн гадна талбай дахь 450 орчим ард иргэд

Ард иргэдэд хүргэсэнс Сувилахуйн тусламж үйлчилгээний чиглэл:

  • Цусны даралт хэмжих
  • Биеийн жингийн индекс тодорхойлох
  • Зөвөлгөө өгөх
  • Эрүүл мэндийн зөвлөмж тараах
  • Иллэг бариа хийх
  • Дасгал хөдөлгөөн заах
  • Арт иргэдийн сэтгэгдлийг авах
  • Цусанд сахар тодорхойлох
  • Телевиз радиогоор сурталчилах зэрэг үйл ажиллагааг явуулсан.

Мөн Хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон сурагч хүүхдүүдэд “Мед импекс ХХК”-ийн ивээн тэтгэсэн гарын бэлэгийг гардуулан өгсөн юм.