Сувилагч нарын дунд “Ажил мэргэжлийн уралдаан” боллоо

П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн сувилагч мэргэжилтний дунд “Сувилахуйн тусламж үйлчилгээний чанар аюулгүй байдлыг сайжруулъя” уриан дор “Өөрчлөлтийг өөрөөсөө эхэлье” сэдэвт 1 сарын аяныг 2013 оны 04 сарын 15-аас 05 сарын 24-ны хооронд 3 үе шаттайгаар амжилттай зохион байгууллаа.

Эмнэлгийн үйлчилгээний соёлыг сайжруулах чиглэлээр сувилагч нарын дунд ажил мэргэжилийн уралдаан зохион байгуулсан бөгөөд уг уралдаанд 15 баг оролцож, “Үйлчлүүлэгчийг угтан авч, харилцах эерэг хандлагыг харуулсан дүрд тоглох, асуулт хариулт” гэсэн 3 үе шаттайгаар явагдлаа. Тус уралдааныг сувилахуйн зөвлөх С. Наранчимэг болон ЭМШУИС-ийн 2 багш шүүн явуулж 3 байр эзлүүллээ. Үүнд:

  • 1-р байрг Чих хамар хоолойн мэс заслын тасгийн “Сонор” баг
  • 2-р байрыг Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлалын тасгийн “Эерэг элемент” баг
  • 3-р байрыг Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн “Инээмсэглэл” баг

Сувилагч мэргэжилтний өөрийгөө хөгжүүлэх, мөн өөрийнгөө хэрхэн өөрчлөх арга барилд суралцсан талаарх 12 сувилагчийн ирүүлсэн материалыг үнэлж Яаралтай тусламж, эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Д. Отгонтуяаг шалгаруулан тухайн жилдээ байгууллагын зардлаар сургалтанд хамрагдах эрхийг олголоо .

Мөн ёс зүйг эрхэмлэдэг, үйлчлүүлэгчийг дээдэлдэг, зөв хандлагыг эзэмшсэн сувилагчийг хамт олноор нь үнэлүүлж дараах 3 сувилагчийг шалгаруулан өргөмжлөл мөнгөн урамшуулал олголоо. Үүнд:

  • Ерөнхий мэс заслын тасгийн ахлах сувилагч С. Цэндсүрэн
  • Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны эмгэг судлалын тасгийн сувилагч Б.Ганцэцэг
  • Мэдрэлийн мэс заслын тасгийн сувилагч Б. Наранцэцэг

Харин сувилагч нарын дунд хувь хүний шилдэг хавтас шалгаруулах ажиллагаанд 30 сувилагч оролцсон бөгөөд шалгуурын дагуу үнэлгээ өгөхөд Мэдээгүйжүүлэг эрчимт эмчилгээний тасгийн сувилагч Я.Туяа шалгарлаа.