Төрийн дээд шагнал хүртлээ

Ардын хувьсгалын 92 жилийн ой, Их Монгол улс байгуулагдсаны 807 жилийн ой, Тулгар төр байгуулагдсаны 222 жилийн ойг тохиолдуулан ажил үйлс, амжилт бүтээлээрээ хамт олноо хошуучлан ажиллаж, Эрүүл мэндийн салбарын хөгжилд бодитой хувь нэмэр оруулсан тул Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар 2013 оны 07 сарын 09-нд “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”-гоор шагнагдсан ахмад эмч монгол улсын зөвлөх зэргийн эмч клиникийн профессор Р.Цэвэлмаа, “Алтан гадас одон”-гоор шагнагдсан эм зүйч Б.Уранчимэг нарт эмнэлгийн захиргаа, нийт хамт олны нэрийн өмнөөс баяр хүргэж цаашдын ажил хөдөлмөрт амжилт, амьдралд нь эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе.