“Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдэвт өдөрлөг зохион байгууллагдлаа

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ! “ цуврал өдөрлөгийн элжит дугаар “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” сэдвийн хүрээнд Зөвлөх Поликлиникийн ЭЗҮТССТ –ийн (№149) бестульд 2016 оны 10 дугаар сарын 11-ны өдөр боллоо.

Өдөрлөгийг Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны төв, Эм зүйн алба, Сэргээн засах эмчилгээний тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хамтран зохион байгуулав.

Өдөрлөгөөр “Зүрх судасны өвчнөөс урьдчилан сэргийлэх тухай” , зүрхэнд тустай хоол хүнс, зүрх судасны үйл ажиллагааг дэмжих дасгал хөдөлгөөн, “Зүрх

судасны өвчний үеийн эмчилгээний хоол”, бууцайны саладыг хялбар аргаар хэрхэн хийх вэ? бодит үзүүлэн сургалт, амталгаа, “Антибиотикийг жорын дагуу хэрэглэе”, “Антибиотикийн даслаас урьдчилан сэргийлье” сэдэв сургалт, цусны даралт хэмжих, БЖИ тодорхойлсон.

Мөн үйлчлүүлэгч бүрт тохирсон амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй өвчин эмгэгээс сэргийлэх талаар ганцаарчилсан болон жижиг бүлгийн сургалт, зөвөлгөө өгөх зэрэг цогц сургалтыг тус эмнэлгээр үйлчлүүлэгч ард иргэдийн дунд зохион байгуулав.

Сургалтанд оролцогчдод эрүүл мэндийн 11 төрлийн зөвлөмж, гарын авлагыг 130 ш хувилан ашигласан. Үүнд:

  1. "Давсны хэрэглээ"
  2. "Цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлье"
  3. ”Ус –хооллолтын чухал хэсэг”
  4. “Амьдралдаа хэрэгжүүлэх 10дасгал”
  5. “Архи хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөө”
  6. “Таргалалтын үеийн дасгал”
  7. “Тамхинаас татгалзъя”
  8. “Антибиотикийн даслаас сэргийлье”
  9. “Цусны даралтаа зөв хэмжиж сурцгаая”
  10. “Цусны даралт ихсэх өвчний 2-р үед хийх дасгал”
  11. "Эмийн зохистой хэрэглээ зөвлөмж"

Энэ өдрийн сургалтанд 63 үйлчүүлэгч оролцлоо.