Мэдрэл судлалын тасаг “НАСТНЫ НЭГ ӨДӨР” өдөрлөг зохион байгууллаа

УГТЭ-ийн Мэдрэл судлалын тасгийн зохион байгуулсан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “НАСТНЫ НЭГ ӨДӨР” өдөрлөг зохион байгууллаа.

Зорилго: Шинэчлэлийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрт туссан “Эрүүл чийрэг Монгол хүн” хөтөлбөр, “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд ”НАСТНЫ НЭГ ӨДӨР” өдөрлөг зохион байгуулснаар настны эрүүл мэндийг дэмжих, өвчнөөс урьдчилан сэргийлэх.

Тус өдөрлөгөөр:

  1. Мэдрэл судлалын тасгийн эрхлэгч С.Дариймаа “Эрүүл насжилт, настны эрүүл мэнд” сэдвээр үйлчлүүлэгчдэд хичээл заасан.
  2. Тасгийн эм зүйч Бадамханд “ 50 дээш настны эмийн хэрэглээ” –ий талаар хичээл заасан
  3. Мэдрэлийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг /Амбулаторийн кабинет/ Тус өдөрлөгийн үеэр нийт 32 өндөр настанг үзэж шаардлагатай үйлчлүүлэгчдэд шинжилгээ төлөвлөж, мэдрэлийн нарийн мэргэжлийн зөвлөгөө өглөө.
  4. Үзлэгээр толгойн өвдөлт - 4, тархинны архаг цусан хангамжийн дутагдал - 12, архаг ядаргаа - 2, бүсэлхийн нурууны жийргэвчийн ивэрхий - 2, нурууны өвдөлт – 4, Нойрны хямрал – 2, хүзүүний өвдөлт - 1, артерийн даралт ихсэлтийн шалтгаант энцефалопати – 3, тархины цус тасалдах дайрлага – 1,онош тодруулах шаардлагатай – 1 үйлчлүүлэгчид зөвлөгөө өглөө. Бүсэлхийн нурууны жийргэвчийн ивэрхийтэй 2 өвчтөнг мэдрэлийн мэс заслын эмчийн зөвөлгөө өгөх шаардлагатай гэж үзэн илгээв.
  5. Тархины судасны болон тархины цахилгаан бичлэг -8 хүнд үзлэг шинжилгээ хийж зөвлөгөө өгөв.
  6. Эрүүл мэндийн зөвлөмж 4 төрлөөр -350 ш тараав /Чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлэх, Артерийн даралт ихсэлтээс урьдчилан сэргийлэх , Хорт зуршил , Настны эрүүл зөв хооллолт сэдвээр зөвлөмж /
  7. Артерийн даралт нийт -127 хүнд
  8. Цусан дахь сахар хэмжих- 98 хүнд
  9. Жин, өндөр үзэх- 127
  10. Пульс хэмжих, захын судасны О2 –г тодорхойлох-132