“ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГА” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ

П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлэг 2016.10.13-нд “Шинэ технологи нэвтрүүлэгч эрүүл мэндийн байгууллага” нээлттэй хаалганы өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. Өдөрлөгийн үеэр иргэд, үйлчлүүлэгчид шинээр нэвтрүүлсэн эмчилгээ, үйлчилгээний талаар танилцуулж, зөвлөгөө зөвлөмж өгч, үзлэг оношилгоо хийлээ.

Өдөрлөгөөр “ШИНЭ ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛЭГЧ ЭРҮҮЛ МЭНДИЙН ШИЛДЭГ БАЙГУУЛЛАГА”-аар шалгарахад үнэтэй хувь нэмэр оруулсан баг хамт олныг үнэлж батламж мөнгөн шагналлаа. Үүнд: Зүрхний хэм алдагдлын баг, Судасны мэс заслын баг, Тархины судсан доторх мэс заслын баг, Ангиографийн оношилгоо эмчилгээний баг, Нүдний мэс заслын баг, Зүрхний компьютер томографийн оношилгооны баг, Бүлэн хайлуулах эмчилгээний баг, Харвалт шигдээсийн сэргээн засах эмчилгээний баг.