“Дэлхийн хүнсний өдөр” өдөрлөг болж өндөрлөв

Жил бүрийн 10-р сарын 16-нд “Дэлхийн хүнсний өдөр”-ийг тэмдэглэдэг. Энэ өдрийг угтан иргэд үйлчлүүлэгчдэд эрүүл зөв хүнс сонгон хэрэглэх, хоол хүнснээс шалтгаалсан өвчлөлд өртөхгүй байх мэдлэгийг олгох зорилгоор 2016 оны 10-р сарын 14-ний өдөр эмнэлгийн төв хаалганы хүлээлгийн танхимд Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба ЭЗҮТМСТ-тэй хамтран иргэд үйлчлүүлэгчдэд хүнсний ногооны ашиг тус, зөв зохистой хооллолт, хүнсний аюулгүй байдлын талаар үзүүлэн хичээлүүдийг зааж, гарын авлага тараав. Өглөөний зууш 2 төрлөөр бодитоор бэлтгэн үзүүлж амталгаа хийлгэв. Мөн шанцайны шүүс, зөгийн балтай ус зэргийг бэлтгэн, үйлчлүүлэгчдэд тараасан. Энэхүү өдөрлөгт 180 орчим иргэд үйлчлүүлэгч оролцов.