АХА тэмцээн зохион байгууллаа

Эмнэлэг дээр 10-р сарын 1-ээс 31-ний хооронд зохион байгуулагдаж байгаа “Эрүүл мэндийн салбарын ил тод, шударга байдал, ёс зүйг дэмжих сарын аян”-ы хүрээнд Эмнэлгийн мэргэжилтний Ёс зүйн салбар хорооноос эрүүл мэндийн салбарын ил тод шударга байдал, ёс зүйг төлөвшүүлэх чиглэлээр улсын хэмжээнд болон салбар, байгууллагын хэмжээнд мөрдөгддөг эрх зүйн актуудыг сурталчлан таниулах, эмч, ажиллагсдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор эмнэлгийн нийт тасаг, албадын эмч, ажиллагсдыг хамруулсан АХА тэмцээнийг 10-р сарын 11, 12-ны өдрүүдэд зохион байгуулав.

Тэмцээнд 35 тасаг, алба, 150 эмч, ажиллагсад оролцсон бөгөөд багуудын дунд зохиогдсон эрх зүйн бодлогын тэмцээнд Чих хамар хоолойн мэс заслын тасаг тэргүүлж, эмч ажиллагсдын дунд болсон асуулт хариултын тэмцээнд Ерөнхий мэс заслын тасгийн их эмч Г.Алтанхуяг, Сургалт судалгаа, хамтын ажиллагааны албаны сургалтын арга зүйч Ж.Алтанхуяг нар тэргүүн байр эзлэн Өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдлаа.