“Таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлье ” сэдэвт өдөрлөг зохион байгуулагдлаа

“ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛД СУРАЛЦАЦГААЯ! “ цуврал өдөрлөгийн ээлжит дугаар “Таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлье” сэдвийн хүрээнд Зөвлөх Поликлиникийн ЭЗҮТССТ- ийн бестульд 2016 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалт сурталчилгааны төв, Сэргээн засах эмчилгээний тасаг, Эмчилгээний хоол үйлдвэрлэлийн алба хамтран зохион байгуулав.

Өдөрлөгөөр “Таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлье”, биеийн жинг бууруулах арга , БЖИ-ийг тодорхойлж сурах, таргалалтын үеийн хоолны дэглэм сэдвүүдээр хичээл, харилцан ярилцлага хийсэн.

Биеийн жинг бууруулахад дасгал хөдөлгөөний ач холбогдолын талаар зөвлөн, хийн дасгал заан, хамтран хийж сурлаа.

Цусан дахь илүүдэл өөх тосыг багасгах, биеэс хэрэгцээгүй үлдэгдлийг гадагшлуулах үйлчилгээтэй цоохор майлзны /чинцай / шүүс бэлтгэх аргыг танилцуулж, амталгааг хийв.

Сургалтанд оролцогчдод доорхи гарын авлага материалыг бэлтгэн, 216 ш хэвлэн хэрэглэсэн. Үүнд:

· БЖИ тодорхойлох арга

· Өглөөний цайгаа өөртөө

· Архи хэтрүүлэн хэрэглэхэд эрүүл мэндэд учруулах хор нөлөө

· Цусны даралтаа зөв хэмжиж сурцгаая

· Цусны даралт ихсэх өвчнөөс сэргийлье

· Гараа зөв угаацгаая

· Шүдээ зөв угаацгаая

· Чинцайн шүүс бэлтгэх арга

Сургалтаар амьдралын буруу хэв маягаас үүдэлтэй таргалалт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар ганцаарчилсан болон жижиг бүлгийн сургалт, зөвөлгөө өгөх зэрэг цогц мэдлэгийг тус эмнэлгээр үйлчлүүлэгч 67 иргэдэд хүргэж, үйлчлүүлэгчид маань идэвхтэй сайн оролцлоо.

ЭРҮҮЛ ЗАН ҮЙЛИЙГ ТӨЛӨВШҮҮЛЭХ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ ТӨВ