“ОЛНЫ ХҮЧ ОЛОМГҮЙ ДАЛАЙ"

2016 оны 04-р сарын 04-нд ШУГТЭмнэлгийн Сувилахуйн албаны 24 ахлах сувилагч болон 326 сувилагч, тусгай мэргэжилтнүүд хамтран 4 сая төгрөгийн өртөгөөр Сэргээн засах эмчилгээний тасгийн коридорыг засварлаж “Олны хүч оломгүй далай” сувилагч нарын нэрэмжит коридор болгож байсан бол энэ удаа буюу 2016.10.18-нд тус коридорт 3D зураг зуруулж эмнэлгийнхээ өнгө үзэмжийг нэмсэн байна.