Хөдөлгөөн бол хүний амьдралын нэг чухал зүйл

Бүх насны хүмүүс өөрсдийн хүч чадал боломжиндоо тохируулан янз бүрийн хөдөлгөөн хийж байдаг. тухайлбал: явган явах, бүжиглэх, тоглох, дугуй унах, усанд сэлэх, спортоор хичээллэх болон биеийн хүчний ажил хийх г.м. Та завгүй бол дасгал хийх тусгай цаг , газар хайхын хэрэггүй. Энэ нь тогтмол дасгал хөдөлгөөнийг маш энгийн аргаар хийж болно гэсэн үг.

  • Лифт хэрэглэхгүй шатаар өгсөх
  • Ажилдаа явган явах өдөрт 15 минут явган явах
  • Ажил дээрээ түр завсарлага авч суниах
  • Өдрийн завсарлагаанаар гадаа гарах
  • Гэртээ зурагт үзэж байхдаа суниах дасгал хийх
  • Хүүхдүүддээ цаг гаргаж тоглох
  • Гэр орноо цэвэрлэх, шалаа угаах
  • Долоон хоногт наад зах нь гурван удаа 20-30 минут тогтмол дасгал хийх